Алга болсон хүүхдийг олжээ

2016 оны 1 сарын 14

Сураггүй болсон хүүхдийг эсэн мэнд олжээ. Сэлэнгэ аймгийн Сант сумын Эвэн багийн “Улаан чих” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ 13 настай, эрэгтэй З энэ сарын 10-ны өдрийн 17:00 цагийн үед малдаа яваад сураггүй болжээ. Энэ тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 12-ны өдрийн 09:00 цагт өгчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж сураггүй болсон хүүхдийг 12-ны өдрийн 12:10 цагт эсэн мэнд олсон байна.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна