Бокс-УАШТ: Шийдвэрлэх тоглолтууд болно

2016 оны 1 сарын 14

Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана.

Энэ өдрийн тоглолт 14.00 цагаас эхлэх бөгөөд эрэгтэй 52, 60, 69, 75, 81, +91 кг, эмэгтэй 48, 57, 64 кг-ын медалийн төлөө өрсөлдөх шийдвэрлэх тоглолтууд болно.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 60 кг-д О.Сувд-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа. Мөн энэ өдөр эрэгтэй 60 кг-ын жинд Азийн наадмы аварга, Азийн аварга Д.Отгондалай шууд шөвгийн наймд үлдсэн. Түүнтэй тулалдах байсан ОУХМ Б.Жавхлангийн хөмсөг нь задарсан учир тоглолтод оролцох боломжгүй болсон. Мөн энэ жингийн хүчтэй өрсөлдөгчийн нэг болох “Хангарьд” клубын О.Батхүү Б.Сайханхөлөгтэй сугалаа таарсан ч өрсөлдөгч нь жингээр хасагдаж тэрбээр мөн хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх тоглолтод үлдлээ.

Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт эрэгтэй 69 кг-ын жинд болно. Энэ жингийн гол өрсөлдөгчдийн нэг болох Б.Түвшинбат, З.Энхзоригийн ялсан нь хагас шигшээд үлдэх юм.

Өнөөдрийн тоглолтын хуваарь: (14.00, СТО)

Олон улсын боксын холбооны дүрэмд заасны дагуу эрэгтэй гурван минутаар гурван үе, эмэгтэй хоёр минутаар дөрвөн үе тоглоно.

ЭМЭГТЭЙ:

51 кг М.Нандинцэцэг – О.Энхмаа

51 кг: Б.Мөнхнаран – Буриадын Серебрукова

51 кг: А.Энхцацрал – Өвөрмонголын З.Дандан

51 кг: Б.Мөнгөнсаран – Н.Уянга

57 кг: С.Мядагмаа – Б.Удвал

57 кг: Л.Ангараг – Өвөрмонголын Д.Янгнан

57 кг: Өвөрмонголын Ж.Лимэй – Р.Отгонбаяр

57 кг: М.Намуун – Н.Оюун-Эрдэнэ

64 кг: Н.Баярцэцэг – Б.Баяржаргал

64 кг: Б.Эрдэнэгэрэл – Өвөрмонголын В.Пэяао

64 кг: Өвөрмонголын Руфанг – Г.Хандсүрэн

64 кг: О.Нороврэнчин – У.Шинэцэцэг

64 кг. М.Гандулам - Буриадын Дасрек

ЭРЭГТЭЙ:

52 кг:

М.Гандулам /Хилчин/-Т.Жолдасбек /Сүлд/

О.Гантогтох /Эрдэнэт бокс/ - Б.Мөнх-Очир /Сэлэнгэ аймаг/

Х.Энх-Амар /Алдар/-Б.Батчулуун

Б.Мөнхдалай /Хангарьд/- Э.Банзрагч /Зеүс клуб/

60 кг: 

О.Батхүү /Хангарьд/-Дөлгөөн /Алтан бээлий/

З.Шинэчагтага /Ширэн бээлий/-Ж.Эркен /Хилчин/

Б.Билгүүн/Сүлд/-Д.Отгондалай /Хилчин/

Ц.Пүрэвсүрэн /Хангарьд/-Х.Гансүх /Хангарьд/

69 кг:

О.Батзориг /Сүлд/-Б.Мөнх-Ирээдүй /Алдар/

Л.Цэрэндорж /Улаан арслан/- Отгон-Эрдэнэ /Говь/

Б.Түвшинбат /Хүч/-З.Энхзориг /Хангарьд/

Д.Давааням /БГД/-З.Энхзориг /Хангарьд/

75 кг:

Н.Шинэбаяр /Алдар/-Т.Болоржаргал

Б.Содгэрэл-Г.Далай /Хангарьд/

Г.Отгонжаргал /Хангарьд/-Г.Гантулга /Дорнод аймаг/

М.Төрмөнх /БТСДС/-О.Олзбаатар /Сүлд/

81 кг:

С.Эрдэнэбаяр /Хангарьд/-Баярмөнх /Хүч/

О.Ганзориг /Ширэн бээлий/-Ганбат /Хүч/

Э.Буянхишиг /Алтан бээлий/-Ч.Ганзориг /Булган аймаг /

Т.Ибраим /Алдар/-Х.Бектур /Говь/

+ 91 кг: 

Х.Мандахбаяр /Говь/-Г.Болдхуяг /Алтан-Од/

Н.Батбаатар /Хүч/-Б.Батсайхан /Барселон/

Ц.Оюунболд /Хангарьд/-Б.Ганбаяр /Хилчин/

Ш.Тотогтбаяр /Дорнод аймаг/-М.Мөнхжаргал

п

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна