“Найзууд” эргэн нэгдэв

2016 оны 1 сарын 14

Америкийн телевизийн алдартай цуврал “Найзууд” киноны жүжигчид эргэн нэгджээ. “Найзууд” цувралын гол дүрүүд болох Рейчил, Моника, Фиби, Жое, Чандлер, Рост тоглосон жүжигчид киноны тусгай ангид эргэн нэгдэхээр гэрээнд гарын үсэг зурсан гэнэ. Тэд цувралын найруулагч Жеймс Берроузэд  хүндэтгэл үзүүлэх үүднээс тусгай ангийг бүтээхээр болжээ. Найруулагч Жеймс Берроуз саяхан өөрийн найруулсан 1000 дахь телевизийн хөтөлбөрөө тэмдэглэсэн аж.

“Найзууд” цуврал 2004 өндөрлөснөөс хойш үзэгчид зургаан жүжигчнийг дахин нэг удаа хамтдаа байхыг харахыг ихэд хүсч, киног дахин үргэлжлүүлэх хүсэлтийг олон удаа тавьж байжээ.

Үзэгчдийн хүсэн хүлээсэн “Найзууд” цувралын тусгай анги хоёр цаг үргэлжлэх хугацаатай байх бөгөөд ирэх хоёрдугаар сарын 21-нд “NBC” телевизээр гарах гэнэ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна