Швейцарийн хөлбөмбөгчин хулгайлсан алтан гулдмайг эх нь буцаалгажээ

2016 оны 1 сарын 14

Фото: Pierre Albouy / Reuters

Германы  "Шальке-04" багийн тоглогч асан, Швейцарийн залуучуудын багийн довтлогч Арау хотын гоёл чимэглэлийн дэрүүрт дээрэм хийхээр оролджээ гэж «Tele М1» суваг мэдээлэв.

Залуу дэлгүүрт ороод 8,5 сая евроны үнэтэй алтан гулдмайг  үзүүлэхийг гуйсан байна. Дараа нь тэрээр алтыг шүүрч аваад зугтжээ. Хэсэг хугацааны дараа тэр дэлгүүрт эхийн хамт ирээд уучлалт гуйн гулдмайг буцаан өгчээ. Учруулсан хохирлоо тэр төлжээ.

Дараа нь тамирчин өөрөө цагдаад буун өгсөн гэнэ. Цагдаа тэдний гэрт нэгжлэг хийсэн байна. Шүүх хурал болтол тэрбээр чөлөөтэй байх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна