Нефтийн зах зээл өөрийгөө устгаж байна

2016 оны 1 сарын 14

Нефтийн бага үнийн үе гураваас 12 сар хүртэл үргэлжилнэ гэж Оросын Сангийн сайдын орлогч Максим Орешкин  үзэж байна. Тэрээр "Россия 24"  сувагт ярилцлага өгөхдөө  үнэ бага байхад Оросын ойрын ирээдүй  ямар байх талаар үнэлгээ хийлээ.

“Нефтийн зах зээлд  ямар үе гарч ирснийг ойлгох нь чухал. Өнгөрсөн он тэр чигтээ эрэлтээс санал нь давуутай байдлаар явж ирлээ. Нефтийн үнэ унаж байв. Үйлдвэрлэгчид нь олборлолтоо буулгахыг яарсангүй. Т тийм хүчтэй уналт  гарна гэж тэд үзсэнгүй.  Тэд  үнэ уналаа. Гэхдээ жилийн дараа баррелийн үнэ 70–80 доллар болно гэж ярьцгааж байлаа. Жил өнгөрөхөд үнэ дахиад л 100 доллар хүрнэ гэсэн яриаг бид  их сонссон.

Тэгээд л компаниуд, улс орнууд нефтийн олборлолтоо буулгалгүй  хүлээхээр шийдсэн юм. Хувьцааны зах зээлээс  ялгаатай нь нефть бол биет бараа. Хэрэв тэр нь  хэрэглээнээс илүү үйлдвэрлэгдэж байгаа бол  түүнийг хаа нэгэнтээ хадгалах ёстой.  Өнгөрсөн оны сүүлчээр нефть хадгалах  байр үнэн хэрэгтээ  их биш гэдгийг дэлхийн эдийн засаг мэдэж авав. Ингэхээр хадгалах үнэ нь ихээхэн өссөн байв. Тэр илүүдэл нь үнийг  хүчтэй дарамтлах болсон юм.

Одоо нефтийн зах зээл  нь илүүдэл нефть ихтэй устгалынхаа үед орооод байна.  Нефтийн үнэ  эрчимтэй доошлон зарим үйлдвэрлэгч нарыг  үйлдвэрлэлээ хаахад хүргэж байна.

Ойрын хэдэн сард бид янз бүрийн ордууд хаагдаж байгаа мэдээг ихээр сонсох болно. Нефтийн үйлдвэрлэл илүү хурдтайгаар хасагдаж эхлэх юм. Дэлхийн зарим бүсүүдэд нефтийн үйлдвэрлэлийн  өөрийн зарлага нь  нэмэгдэж, санхүүжилт шаардах болсноос өрийн хуримтлал  нэмэгдэж байна. Ийм байдал удаан үргэлжлэхгүй. Нефтийн үйлдвэрлэлийн хорогдол эрчимтэй явагдах бөгөөд тэр нь нефтийн зах зээлийг тогтворжуулан эрэлт санал хоёрын тэнцвэрийг гаргах болно.

Харин энэ хорогдлын үе  хэчнээн  хугацаанд үргэлжлэх вэ гэдэг талаар олон янзын дүгнэлтүүд байгаа.  Бидний үнэлгээр, богино хугацаа нь гурван сар, урт хугацаа гэвэл  тэр нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах бөгөөд   тэр нь 12 сар байх юм.  Тиймээс  баррель нефтийн үнэ  жишээлбэл 25 доллар байна гэдэгт бэлэн байж энэ хүнд үеийг 2016 онд туулахад бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж Орешкин хэллээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна