Brent нефть 30 доллараас доошлов

2016 оны 1 сарын 14

Скриншот: ICE

Brent маркийн нефть нэгдүгээр сарын 13-ны өдрийн арилжаагаар баррель нь 30 доллараас доогуур зарагдлаа. Үүнийг Лондоны ICE биржийн наймаа харуулав.

Мягмар гаригийн орой баррелийн үнэ 31,5 доллараас аажмаар  буурч эхэлсэн юм. Энэ үзүүлэлт нь 2004 оноос хойших хамгийн доогуур хэмжээ болжээ.  Нефтийн үнийн эрс уналт нь доллар чангарсан, хөрөнгийн зах  зээлийн тогтворгүй байгаатай холбоотой гэж тэд хэлж байна.

Хоёр  том нефть олборлогч Саудын Араб, Иран хоёрын харилцаа  хурцатсан ч нефтийн үнэ буусаар байна.

Нефтийн дэлхийн үнэ 2014 оны дунд үеэс  буурч эхэлсэн юм. Экспортын энэ түүхий эдээс хамааралтай Оросын  2016 оны төсөвт нефтийн нэг баррелийг 50 доллар байна гэж тооцсон байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна