Оросын эрдэмтэд Эболагийн эсрэг эм гарган авчээ

2016 оны 1 сарын 14

 

Оросын эрдэмтэд Эбола вирусын эсрэг дэлхийн хамгийн үр дүнтэй эмийг гарган авсныг ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын хуралдааны үеэр үхлийн аюулт Эбола вирусын эсрэг шинэ эмийг бүртгэсэн хэмээснийг  “RIA Novosti” мэдээлсэн байна. “Бидэнд сайн мэдээ байна. Бид Эбола вирусын эсрэг одоо хэрэглэж буй эмүүдийг бодвол илүү өндөр үр дүнтэй эмийг туршилтаар баталгаажуулан бүртгэн авлаа” хэмээн Владимир Путин хэлсэн аж.

 

Гэвч олон улсын эрдэмтэд Владимир Путины мэдэгдэлд эргэлзэж байгаа гэнэ. Одоогоор Оросын эрдэмтдийн бүтээсэн шинэ эмийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Гэхдээ Эболагийн эсрэг вакциныг сайн дурын 200 хүнд туршсан нь амжилттай болсныг өнгөрсөн аравдугаар сард Оросын эрүүл мэндийн сайдын мэдээлжээ.

 

Үүний зэрэгцээ Баруун Африкт гарсан Эбола вирусын халдвар тархалт бүтэн хоёр жилийн дараа бүрэн төгсөж байгааг ДЭМБ мэдээлсэн байна. Либери улс Эбола вирусын өвчлөлөөс ангижирснаар халдвар тархалт бүрэн зогсож байгаа юм. Одоо дэлхий дахинд Эбола вирусын халдвар зогссоныг зарлахад 42 хоног хүлээх хугацаа үлджээ.  

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна