Намыг бүлэг болгох уу?

2016 оны 1 сарын 14

УИХ-ын гишүүн Н.Батбаяр  “Нам” гэх үгийг “Бүлэг” гэдэг үгээр халах сонирхолтой байна. Утга зүйн талаасаа нам гэдэг үг нам доор гэсэн үгийг илэрхийлдэг гэж тэрээр тодотгосон юм.

Судлаачдын тайлбараар нам гэдэг үг нь нам гүмд сэм хуйвалдана гэсэн үгнээс үүсэлтэй аж.

УИХ-аар Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн. УИХ олонхиороо  нам гэх үгийг халж оронд нь бүлэг гэдэг үгээр орлуулах санал гаргавал болохгүй гэх зүйлгүй.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна