Хүүхдийн мөнгөний талаар цуурах болжээ

2016 оны 1 сарын 14

Хүүхдэд хаягласан 20 мянган төгрөгийг амьдралын төвшнөөр ялгалгүй олгооч ээ гэсэн олны шаардлага биеллээ олсон. Төрийн гурван өндөрлөгийг зөвшилцөхөд хүргэсэн эл асуудлыг хүмүүс дуулиан шуугиан болгож, үндэслэлгүй мэдээлэл түгээх нь элбэгшжээ. Үүний нэг жишээ нь өнөөдөр мэдээллийн зарим сайтаар гарсан “Өнөөдөртөө багтаж хороондоо хүсэлт гаргахгүй бол энэ сарын хүүхдийн мөнгийг авахгүй” гэсэн мэдээлэл юм. Уг мэдээлэлд “Иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг мөнгө авах хүсэлтийн хамт энэ сарын 15-ны дотор харьяа хороондоо өгөх шаардлагатай юм. Энэ хугацаанд багтаж хүсэлтээ өгөөгүй тохиолдолд эхний сарын буюу нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө олгохгүй юм” хэмээн тодотгосон нь худал цуурхал гэдгийг Нийгмийн халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн хэлж байна. Одоогоор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэдгээс өөр албан мэдээлэл байхгүй бөгөөд хэрхэн олгох, санхүүжилтийг хэрхэн шийдэхийг УИХ л шийднэ гэдгийг тэрбээр мөн тодотгож байна.

Харин өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй айл өрх энэ судалгаанд нөхөж хамрагдах ёстой гэдгийг хэлж байна.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна