Р.Амаржаргал МBD-ийн Өргөмжит Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2016 оны 1 сарын 14

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Мongolian Business Database (MBD) төслийн Өргөмжит Ерөнхийлөгчөөр сонгогдон Монголын зах зээлийг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид болон гадаадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй Монголын бизнес эрхлэгчдийг холбох арга ажиллагаа, үйл хэргийг дэмжихээр болсоныг MBD-ийн зүгээс талархалтайгаар мэдэгдэж байна.

Р.Амаржаргал нь Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Мөн Недерланд улсын Маастрихтын менежментийн Олон улсын Институтийн Удирдах албан тушаалтны, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг тус тус дүүргэсэн бөгөөд Английн Брэд Фордын их сургуульд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Амаржаргал нь Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд анхнаас нь гар бие оролцож ирсэн бөгөөд улс төрийн карьерийнхаа явцад УИХ-гишүүн, Засгийн газрын гишүүн/Гадаад Хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдын ажил үүргийг гүйцэтгэж ирсэн юм.

Мongolian Business Database (MBD) www.mongolianbusinessdatabase.com нь өнөөдрийн байдлаар дэлхийн 70 орчим орноос хандалттай Google ийн холбогдох хайлтаар эхний 1-т эрэмблэгдэж байгаа Монгол улстай холбоотой бизнесийн гүүр болон өргөжиж байгаа вэбплатформ бөгөөд мөн бид гадаад, дотоод бизнесийн харилцааг холбох арга ажиллагаанд шууд дэмжлэг туслалцаа үзүүлж үйлчилж байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна