АЭХ-ны тэргүүнээр 10 эмэгтэй нэр дэвшиж байна

2016 оны 1 сарын 14

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган ирэх даваа гаригт Төрийн ордонд болно. Таван жилийн дараа болж буй уг хуралдаанаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгууль болох юм. Уг холбооны тэргүүнээр одоо ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс өнөөдөр холбооны тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо.


АЭХ-нд нэр дэвшигчид

1. Л.Нармандах- АЭХ-ны дэд тэргүүн
2. С.Одонтуяа- УИХ-ын гишүүн
3. Г.Хажидмаа
4. Г.Байгальмаа- УИХ-ын даргын зөвлөх, Барилга хот байгуулалтын дэд сайд асан
5. Л.Эрдэнэчимэг- УИХ-ын гишүүн
6. Б.Ургамалцэцэг- БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх
7. И.Нарантуяа- Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга
8. Ц.Одонтунгалаг- НИТХ-ын тэргүүлэгч
9. Д.Оюунцэцэг
10. Д.Цэрэнчимэг нарт батламж гардууллаа.


Ингээд батламж гардан авсан зарим нэр дэвшигчдийн сэтгэгдлийг хүргэе.  

Г.Хажидмаа АН-ын гишүүн

-Сэтгэгдэл өндөр байна. Би анх 2002 онд улс төрд орсон. Энэ хугацаанд АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээс бусад бүх ажлыг хийж үзлээ. Энэ хугацаанд АН-ын хамгийн анхны залуу эмэгтэй төлөөлөгчөөр 2008-2012 онд ажиллаж байсан.  

Б.Ургамалцэцэг АН-ын гишүүн

-Бид хариуцлагатай үед энэ сонгуулийг хийж байна. Учир нь Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөн. Шинэ нөхцөл байдал үүссэн үед энэ сонгууль болж байгаагаараа онцлог юм. Хэрэв би холбооныхоо тэргүүн болох юм бол орон нутгийн эмэгтэйчүүдэд хандсан ажил түлхүү хийнэ гэж бодож байна. Өмнө нь дээрээс өгсөн бодлогыг хэрэгжүүлдэг байсан бол одоо бид иргэдээс асуудаг болсон. Тэргүүнээр сонгогдсон эмэгтэй ч энэ бодлогоор явна гэж найдаж байна. Ер нь дарга гэхээсээ илүүтэй маш том үүрэг хариуцлага ирж байгаа юм.      

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна