Усны хэмнэлттэй – угаалгын машин

2016 оны 1 сарын 14

Гэрийн эзэгтэй бидний хамгийн дотны туслах болох угаалгын машин олон нийтээр цахилгаан эрчим хүч хэрэглэх боломжтой болсон үед буюу 1930-аад оны үед айл өрхийн хэрэглээнд нэвтэрч эхлэсэн байна. Энэ үеэс өмнө гараар эргүүлдэг механик угаалгын машин хэрэглэдэг байжээ.

Сүүлийн жилүүдэд бүрэн автомат угаалгын машины үйлдвэрлэлд эрчим хүч болон усны зарцуулалтыг хэмнэх технологийг илүү эрэлхийлж, чухал үзүүлэлтэнд тооцох болсон.

Сүүлийн үеийн технологийн чиг хандлага, Монголын хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлаганд тулгуурлан PC mall сүлжээ дэлгүүрээс Европт үйлдвэрлэсэн Elko брэндийн шинэ загварын бүрэн автомат угаалгын машинуудыг хэрэглэгчиддээ танилцуулж байна.

Энэхүү бүрэн автомат угаалгын машин нь 14 төрлийн угаалтын горимтой бөгөөд угаах усны температур, эргэлтийн хурдыг гараар хийх боломжтой хэрэглэхэд хялбар удирдлагын LCD дэлгэцтэй. Мөн хувцасыг гэмтээхгүй Eco -20 хэмд угаах горим, гараар угаах горим, ноосон хувцас угаах горим, даавуун хувцас угаах +90 хэмийн горимтой. Угаалгын машины найдвартай, удаан эдэлгээтэй байх сүүлийн үеийн бага эрчим хүчээр хүчтэй ажиллах DD мотортой. Энгийн угаалгын машин нь усыг нэг сувгаар оруулдаг бол Elko шинэ технологийн угаалгын машин нь усаа  2 сувгаар угаалгын машин руу оруулдаг тул угаах явцад ус болон эрчим хүчийг бага зарцуулдаг.

Жирийн хэрэглээнд хэрэглэхэд тохиромжтой 6 кг, 7 кг болон 8 кг-ийн багтаамжны сонголттой, угаах хувцас хийхэд хялбар байх уужуу зайтай том хаалгатай загвартай.

Elko брэндийн бүрэн автомат угаалгын машин нь эрчим хүчийг энгийн бүрэн автомат угаалгын машинаас 80% бага, усыг 35% бага зарцуулдагаараа давуу талуудтай.

Та бүхэн Elko брэндийн бүрэн автомат угаалгын машиныг PC mall дэлгүүрийн салбарууд болон www.PC-mall.mn онлайн дэлгүүрээс захилах боломжтой юм.

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Онлайн худалдаа – 99903535

PC mall дуудлагын төв: 75753535

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна