Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.14/ Төрийн шагналын тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлого А.Ганбаатар өргөн мэдүүлэв. 

Монгол Улсад өнөөгийн байдлаар цол хүртээх, одон медалиар шагнахтай холбоотой асуудлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм" болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-аар зохицуулж байна. “Ардын” болон “Гавьяат” зэрэг цол, одон, медалиудыг тухайлан бий болгож байсан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар батлагдсан 36 дүрэм, журам хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа аж. 

Иймд шагналын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг түүхэн уламжлалд суурилан, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, орчин цагийн шаардлагад нийцүүлэн боловсруулах зорилгоор баримт бичгийн судалгаа, үнэлгээний ажлыг 2009 оны 9 дүгээр сард төрийн шагнал, одон медалийн тогтолцоо, агуулга, хэлбэрт дүгнэлт хийж, хуулийн төслийг боловсруулжээ. Төрийн шагналтай холбоотой эрхзүйн актуудыг цэгцлэх, төрийн шагналын тогтолцоо, үндсэн зарчмыг хуульчлан тогтоох зорилгыг баримталсан ба энэ үйл ажиллагаанд тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх үйл хэргийг хөхиүлэн дэмжих, монгол үндэстний түүх соёлын уламжлалыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэх төрийн бодлогын нэгэн хөшүүрэг болгон хөгжүүлэх хуульзүйн үндэслэлийг бүрдүүлэх юм байна. 

7 бүлэг 40 зүйлтэй энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төрийн шагналын эрэмбийг тогтоож, түүнийг олгох цаг хугацаа, тоо хэмжээ, шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, шагнах журмыг ил тод, ардчилсан зарчимд нийцүүлэх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж