Хоккайдо арлын эрэгт хүчтэй газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Хоккайдо арлын эрэгт хүчтэй газар хөдөллөө

 

Японы хойд хэсгийн Хоккайдо арлын эрэгт өнөөдөр /I.14/ хүчтэй газар хөдөллөө. Японы цаг уурын агентлагаас мэдээлснээр газар хөдлөлт Хоккайдо арлын өмнөд хэсгийн Уракава хотын ойролцоо 6.7 магнитудын газар хөдлөлт мэдрэгджээ. Газар хөдлөлтийн голомт тэнгисийн 50 км-ийн гүнд болсон гэнэ.

 

Хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл 40 секундийн турш үргэлжилж, оршин суугчид айдаст авсан байна.  Газар хөдлөлтийн чичирхийлэл голомтоос 170 км зайтай Хоккайдо арлын нийслэл Саппоро хотод хүртэл мэдрэгджээ. Хоккайдо аралд орших хоёр АЦС болон “Роккашо” дахин боловсруулах үйлдвэрт гэмтэл үүсээгүй аж. Харин хурдан галт тэрэг хэсэг хугацаанд саатжээ. Одоогоор газар хөдлөлтөөс үүссэн хохирлын мэдээлэл ирээгүй байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж