FIFA: Ерөнхий нарийн бичгийг хөөлөө

2016 оны 1 сарын 14

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийг хөөлөө.  Энэ тухай шийдвэрийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинжээчдийн хорооны хурлаас  энэ сарын 9-ний өдөр гаргажээ. Шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Одоо Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажлыгМаркус Каттнер үргэлжлүүлэх юм байна. 2015 оны 9-р сард Жероми Валькег Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хороо хөлбөмбөгийн спорттой холбоотой аливаа нэг үйл ажиллагаанд оролцох эрхийг нь 90 өдрөөр хасах шийдвэрийг гаргасан бол энэ сарын 6-ны өдөр энэ хугацааг дахин 45 өдрөөр сунгах  шийдвэрт хүрсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна