Ажлын цагаар чатлахыг шүүхээс хориглов

2016 оны 1 сарын 14

Европын шүүхээс ажил олгогчдод ажилтнуудаа ажлын цагаар юу хийж байгааг хянах эрхийг олгосноос Англичууд ажлын цагаар Facebook, Twitter, Google Chat ашиглах эрхгүй болж байна.

Ажлын цагаар найз бүсгүйтэйгээ мессенжердэж байгаад ажлаасаа халагдсан Румынийн нэгэн инженерийн явдлаас энэ бүхэн эхэлсэн юм. Тэрбээр ажлын цагаар найз бүсгүйтэйгээ хувийн асуудлаар мессенжердсэнийг компани нь дотоод журам зөрчсөн гэдэг шалтгаанаар ажлаас нь халсан аж. Европын хүний эрхийн шүүх ажил олгогчид ажлын цагаар хувийн захидлын санд хадгалагдсан ажилтнуудын электрон захиануудыг унших эрхтэй гэж шийдсэн бөгөөд ажлаа хийж байх ёстой байсан цагаар найз бүсгүйтэйгээ Yahoo Messenger-т мессенжердэж байсан инженерийг ажлаас халсан Румынийн компаний үйлдлийг зөвтгөсөн байна.

Европын шүүхийн дээрх шийдвэрийн дараа хуульчид Британид ажиллаж буй хүмүүст ажлын цагаар ажил олгогчид тэдний онлайн үйлдлийг хянаж байх магадлалтай тул хариуцлагатай ажиллахыг анхааруулсан гэнэ.

Ялангуяа ажлын газраас хангасан ухаалаг утас, компьютер, iPad-аар хувийн мэдээллээ илгээхгүй байхыг, ажлын цаг дууссан үед ч илгээхгүй байхыг сануулжээ. Facebook л гэхэд ажил олгогчдод ажилтнуудын хувийн электрон захиаг “Apple”-ийн iMessage болон WhatsApp апп, зураг шейрлэдэг Snapchat болон Instagram дээрээс хянах боломж олгодог байна. Түүнчлэн ер нь олон компаниуд ажилтнуудын хэрхэн ажилладгийг электрон захиаг нь уншиж, товчлуур даран ямар ямар цахим хуудас руу орсныг амархан мэддэг.

Харин Британичууд Европын хүний эрхийн шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд өөрсдийн эрхийг Их Британийн дээд шүүхээр хамгаалуулна гэж байгаа юм байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна