АБГББХ-ны даргаар М.Сономпилийг дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

АБГББХ-ны даргаар М.Сономпилийг дэвшүүлжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг сонгох тухай хэлэлцээд гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжин М.Сономпилийг сонголоо. Байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаатай томилдог, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тус байнгын хороог даргалж байсан. Хугацаа дууссан, мөн МАН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсан учраас УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс М.Сономпил гишүүнийг тус байнгын хороонд нэр дэвшүүлсэн байсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж