Guerlain шинэ сүрчгээ Ойрхи Дорнодод зориулав

2016 оны 1 сарын 14

Фото: Guerlain

Францын үнэртний Guerlain ордон Ambre Eternel гэсэн нэртэй Ойрхи дорнодын соёлыг харуулсан сүрчиг гаргалаа. Сүрчгийн савыг нь хүрэн улаан, шоколадны гэсэн хоёр өнгөөр үйлдвэрлэжээ. Үнэртнийг Ойрхи дорнодод худалдаанд гаргасан бөгөөд ирэх сараас дэлхийн  бутикуудын лангуунаа зарах аж. Нэг сүрчигний үнэ нь 195 доллар гэнэ.

Фото: Guerlain

2015 оны арваннэгдүгээр сарын сүүлчээс Италийн Bulgari ордон Le Gemme сүрчгийнхээ шугамыг шинэчилсэн юм. Түүнд нь  Lazulia, Selima, Zahira гэсэн гурван үнэртэн  нэмэгджээ. Араб хэлэнд тэднийг үнэт чулуунуудын  нэрээр нэрлэсэн ба савыг нь антикийн ваарнуудын хэлбэртэй болгосон байна.

Guerlain компани нь 1828 онд  байгуулагдсан дэлхийн томоохон парфюмерийн ордон юм. Түүнийг Пьер Франсуа Паскаль Герлен гэдэг хүн бий болгожээ. Guerlain ордны эмэгтэйчүүдийн анхны сүрчиг нь Esprit de Fleurs нэртэй байсан бөгөөд  Паскаль Герлен түүнийг 1829 онд эхнэртээ зориулан гаргажээ. Эрэгтэйчүүдийн  анхны үнэртэн нь Imperiale  нэртэй байсан ба XIX зууны тэр үнэртэй усыг эзэн хаан III Наполеонд зориулсан байв. Энэ ордон байгуулагдсанаасаа хойш хэдэн  зуун үнэртнийг  бүтээжээ. Ордон нь 1994 оноос LVMH корпорацид багтах болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна