Обама сүүлчийн илгээлтдээ юу ярив

2016 оны 1 сарын 15

 
Алан хядагчдыг устгах нь олон улсын аюулгүй байдлыг хамгаалах чухал нөхцөл гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. © EPA/EVAN VUCCI/POOL 
 
 
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааныхаа сүүлчийн илгээлтээ Барак Обама Конгресст тавилаа. Барак Обамагийн илгэлийн гол сэдвээс танилцуулья. 
 
 
Олон улсын харилцаа ба АНУ-ын дэлхийн нөлөөний талаар: 
 
  • Олон улсын хамтын нийгэмлэг өөрсдийн лидерээр АНУ-ыг тооцдог. Тэд Орос, Хятадыг лидер гэдэггүй; 
  • АНУ нь цаашид олон улсын чухал асуудлыг дангаараа биш эвслийн бүтцээр шийдэж байх болно; 
  • АНУ-ын эдийн засгийн уналт, эсвэл төгсгөл гэж ярих нь “хоосон чалчаа үг” юм; 
  • АНУ нь “дэлхийн хамгийн хүчирхэг үндэстэн"; 
  • Дэлхийн хоёрдугаар дайны дараа бүрэлдсэн олон улсын харилцаа нь одоо шинэ байдалтай тулгараад байна; 
  • Дэлхийн гол занал нь “хорлонт эзэнт улсаас” биш бүрэлдэн төлөвшөөгүй улс орноос гарч байна. 
 
 
Терроризмтай хийх тэмцлийн тухай: 
 
  • Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн хүч хэрэглэх зөвшөөрлийг Конгресс гаргах ёстой. Терроризмыг устгах нь олон улсын аюулгүй байдлыг хамгаалах чухал нөхцөл юм; 
  • "Аль-Каида" ба Исламын улс бүлэг нь АНУ-ын иргэдэд шууд аюул занал болж байгаа учраас тэднийг устгах ёстой; 
  • “Өөрийн гэр орон, гараашид хуйвалдаан хийж байгаа террористууд маш аюултай учир тэднийг таслан зогсоох шаардлагатай; 
  • Исламын улс нь “алуурчид, улаан галзуучуудын цуглуулга учраас тэднийг үндсээр нь таслан зогсоож устгах ёстой". 
 
Украин Сирийн хямралын талаар: 

 

  • АНУ нь Украинд тусласнаар дэлхийн тогтсон дэг журмыг бэхжүүлж байна. ОХУ-ын эдийн засаг унаж байгаа ч Орос нь Украин, Сирийг дэмжихээр хөрөнгө хаяж байна; 
  •  
  • Украин ч Сири ч ОХУ-ын нөлөөний тойргоос холдож байна. 
 
 
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна