АНУ-ын төсвийн алдагдал 22 хувиар нэмэгдэв

2016 оны 1 сарын 15

АНУ-ын улсын төсвийн  алдагдал арванхоёрдугаар сард өмнөх жилийн мөн үеийн $1,864 тэрбумын профициттай харьцуулахад $14,444 тэрбум хүртэл өслөө гэж тус орны Сангийн яам мэдээлээ.

Арванхоёрдугаар сард төсөвт орох орлого дөрвөн хувиар нэмэгдэн $349,6 тэрбумд хүрчээ. Зарлага нь есөн хувиар нэмэгдэн $364,075 тэрбум болжээ.

Арванхоёрдугаар сарын  төсвийн алдагдал нь зарим төлбөр хугацаандаа хийгдээгүйгээс шалтгаалжээ. Нэгдүгээр сард хийгдэх төсвийн зарим төлбөр арванхоёрдугаар сард хийгджээ. Өнгөрсөн сард ийм төлбөрийн хэмжээ 38 тэрбум доллар болсон байна.

2015 оны аравдугаар сарын 1-нээс эхэлсэн 2016 оны санхүүгийн жилийн эхний улирлын  төсвийн алдагдал нь  $216 тэрбум болон 22 хувиар нэмэгджээ. Сангийн жилийн эхний улирлын ашиг нь дөрвөн хувиар нэмэгдэн $765,645 тэрбумд, зарлага нь 7 хувиар нэмэгдэн $981,19 тэрбумд хүрчээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд төгссөн 2015 оны санхүүгийн жилийн эцсийн дүнгээр  төсвийн алдагдалтай сальдо нь $438,9 тэрбум буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2,5% байв. Энэ нь 2007 оноос хойших долларын буюу ДНБ-ий хэмжээгээр илэрхийлэгдсэн хамгийн бага алдагдал болж байна. Үүнээс өмнө 2001 онд мөн ийм бага алдагдалтай байсан юм. Харин 2009 онд хамгийн их алдагдалтай байжээ. 2009 онд төсвийн алдагдал $1,41 их наяд байсан (ДНБ-ий 9,8%) юм.

Наяад оны үеэр АНУ-ын төсвийн дундаж алдагдал ДНБ-ий 3,2 хувьтай тэнцэж иржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна