Гурван азтан 1.6 тэрбум ам.долларыг хувааж авна

2016 оны 1 сарын 15

АНУ-ын “Powerball” сугалааны түүхэн дээд хожлын дүн болох 1.6 тэрбум ам.долларын гол шагналыг /jackpot/ гурван азтан хувааж авахаар болжээ. Азтанууд АНУ-ын Калифорни, Флорида, Теннесси муж улсаас тодорсон байна. Гурван азтан тус бүр 528.8 сая ам.долларыг хожсон аж. Азтанууд хожлын мөнгөө бэлнээр эсвэл 29 жилийн хугацаанд бага багаар цувруулан авах сонголттой гэнэ. Азтануудын сугалааны тоо нь 4,8,19,27,34 бөгөөд хожлын зургаа дахь  тоо нь 10 байжээ.

Үүний зэрэгцээ найман хүн тус бүр хоёр сая ам.доллар, 73 хүн тус бүр нэг сая ам.доллар, 107 хүн тус бүр 100 мянган ам.доллар, 827 хүн тус бүр 50 мянган ам.долларыг  хожсон байна.

Өмнө нь 2013 оны тавдугаар сард Флорида муж улсын оршин суугч 84 настай Глориа Макензи “Powerball” сугалаанаас дангаараа 590.5 сая ам.долларыг хожсон нь хамгийн том ялагч аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна