Чуулганы хуралдаан эхэллээ

2016 оны 1 сарын 15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа хоёр цагаар хоцорч эхэллээ. Энэ нь ирц бүрдээгүйтэй холбоотой юм. Чуулганы танхимд МАН-ын бүлгийн 11 гишүүн ирсэн ч ирцээ бүртгүүлэхгүй, олонхийн бүлгийг ирцээ 50 хувьд хүргэсэн цагт кноп дарж ирцэндээ орохыг шаардсантай холбоотой. Энэ асуудалд УИХ-ын дарга З.Энхболд  “11.00 цаг болж байхад МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирээгүй байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгье гэхээр эсэргүүцээд байна” гэв.

Чуулганы хуралдааны эхэнд Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх юм.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хүүхдийн мөнгийг нэмэхийг дэмжиж байгаа. Гэхдээ яагаад хасна гэсэн юм, яагаад одоо нэмэх болов. Бодлогогүй байна вэ. Хүүхдийн мөнгө авахгүй гэх бүртгэлд орсон 400 мянга орчим хүүхдийн эцэг, эх сэтгэл санааны хямралаа нэхэх эрхтэй.

300 мянга орчим айл өрх яагаад судалгаанд хамрагдсангүй вэ, 600 орчим сая төгрөг зарцуулж судалгаа хийсэн байж. Үүнд С.Эрдэнэ сайд хариулт өг. 2016 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхгүй болохоор хүүхдэд 20 мянга биш 12 мянган төгрөг ногдох болж байгаа. Төсвийн тодотголоо хэзээ оруулж ирэх вэ гэдгийг тодруулж байна.

Г.ДАРЬ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна