Л.Гансүх нар Улсын дээд шүүхэд хандана

2016 оны 1 сарын 15

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх 4,6 жилийн ял сонссон. Үүний дараа Давж заалдах шатны шүүх хурал түүний ялыг хэвээр үлдээсэн юм. Өмгөөлөгч Ц.Баасандоржийн хэлж байгаагаар Л.Гансүх нар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байгаа. Одоогоор шүүх хурлын тов тодорхойгүй байна гэлээ.

Т.ДАВАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна