Орост шоронгийн хэллэгийг хориглов

2016 оны 1 сарын 15

 

ОХУ-ын Хууль зүйн сайд урьдчилан хорих төвд түр саатуулагдаж буй сэжигтнүүдийг элдэв хараал, шоронгийн хэллэг хэрэглэхийг хориглосон тухай Засгийн газрын хуулийн мэдээллийн вэб сайтад бичсэн байна.

 

Тус улсын Хууль зүйн сайдын тушаалаар сэжигтнүүдэд шоронгийн элдэв хэллэг хэрэглэж, бусдыг харааж, зүхэн, заналхийлэхийг хоригложээ.

 

Дээрх хоригт мөн хоригдлуудыг хяналтын камерыг хаах, хувийн эд зүйлээ бусад хоригдлуудад дамжуулах, бусад хоригдлоос ямар нэгэн зүйл худалдаж авах, хүчээр шахах, шоронгийн эмчийн зөвшөөрөлгүй эм хэрэглэх зэрэг багтжээ.

 

Гэхдээ хоригдлуудын хувьдаа авч үлдэж болох зүйлс болон хүнсний зүйлийн нэр төрлийг нэмсэн байна.

 

Сэжигтэн, хоригдлуудын хэрэглэж, авч үлдэж болох тэдгээр зүйлсэд нь ус буцалгагч, сахлын хөөс, биеийн шингэн саван, дезодрант шинээр оржээ.

 

Тиймээс хоригдлууд одоо цахилгаан хэрэгсэл хэрэглэх эрхтэй болж байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна