Японд автобус онхолдон 13 хүн амиа алдав

2016 оны 1 сарын 15

 

Японы Наганогийн цаны бааз руу явж байсан 41 жуулчинтай автобус замын эсрэг урсгалд ороод онхолдсон осол шөнийн хоёр цагийн үед гарчээ. Газар дээрээ хоёр хүн амь үрэгдсэн бол 11 хүний биеийн байдал маш хүнд, ухаангүй байж байгаад амьсгал хураажээ.

 

Гэмтэж бэртсэн 28 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаагийнхан ослын шалтгааныг тодруулж байна. Үүний өмнө ачааны машин Сува гэх амралтын хотод Starbucks кафег дайран орсон тухай мэдээлсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна