Сычуань мужийн захирагч авлигад сэжиглэгджээ

2016 оны 1 сарын 15

 

Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн захирагч Вей Хун авлигын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна. Сычуань мужийн захирагч сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн “Синьхуа” агентлагт мэдээлжээ.

 

Хятадын дарга Си Жинпин бүх шатанд авлигыг үгүй хийхээр “дайн” зарласан юм. Авлигын хэрэгт Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтнууд, тэрбумтан бизнесменүүд, цэрэг армийн эрх дархтнууд хүртэл холбогдон шоронгийн хаалга татаж байна. Тухайлбал, Хятадын Аюулгүй байдлын албаны дарга асан Жоу Юнканыг авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууцыг санаатайгаар задруулсан зэрэг хэрэгт буруутган бүх насаар нь шоронд хорих ял оноосон юм. Мөн Хятадын толгой баячуудын нэг, барилга угсралт, засал чимэглэлийн "Suzhou Gold Mantis Construction Deco­ration" компанийн захирал Жу Синлян, цэргийн генерал Гао Сяоянь нарыг авлигын хэргээр баривчлан мөрдөн шалгаж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна