Олон улсын тэмцээнд оролцох урилга ирлээ

2016 оны 1 сарын 15

Олон улсын идэрчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд оролцох урилга ирлээ

Олон улсын идэрчүүдийн хөлбөмбөгийн “Сардиниа Каф -2016” цомын тэмцээн жил бүр Итали улсын Сардини арлын Саглиари хотод зохион байгуулагддаг юм. Энэхүү тэмцээнд өнгөрсөн жил Канад, Энэтхэг, Перу, Грек, Ирланд, ОХУ болон Швейцар, Англи, Бельги, Аргентин, Австрали, Франц, Испани, Португал зэрэг улс орнууд оролцож байсан. Тэгвэл энэ жилээс хүрээгээ тэлж зарим нэг Ази тивийн улс орныг оролцуулахаар болоод байна. Тус тэмцээнийг зохион байгуулах хорооноос Монголын Хөлбөмбөгийн Холбоонд захидал ирсэн бөгөөд оролцох хүсэлтэй клүбүүд доорх хаягаар бүртгүүлэн оролцох боломжтой юм. Мөн энэхүү тэмцээнд оролцох нийт зардал болон аялалын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх хавстралтаас харж болно.

Үүнтэй мөн зэрэгцэн олон улсын идэрчүүдийн дундах тэмцээн болох “Gandia-2016” оролцох урилга Монголын Хөлбөмбөгийн Холбоонд ирээд байна. 

ЭХ СУРВАЛЖ:www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна