Супер лигийн тоглолт маргааш "Хандгайт-ын ордонд болно

2016 оны 1 сарын 15

Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тоглолтууд энэ долоо хоногт Спортын төв ордонд Риогийн Олимпод Монгол улсаа төлөөлөх гол тамирчдаа сонгон шалгаруулах дотоодын тэмцээн боксын насанд хүрэгчдийн УАШТ явагдаж байгаа тул завсарлаж байгаа билээ.

Мөн Супер лигийн тоглолтуудыг Дархан хот, Төв аймгийн Зуунмод хотуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ баасан гарагт анхны аялан тоглолтыг Дархан хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн ч ойрын өдрүүдийн цаг агаарын онцгой нөхцөл байдал, эрс хүйтрэлт, баг, тамирчдын аюулгүй байдлыг хангах Онцгой байдлын газраас ирүүлсэн хөдөө орон нутаг, хот, хооронд зорчихгүй байх анхааруулга,зөвлөмжийн дагуу Багийн эзэд, дасгалуулагчид, тоглогчид зөвлөлдсөн Дархан хотод зохион байгуулагдах байсан тоглолтыг хойшлууллаа.

Үндэсний супер лигийн тоглолтууд маргааш /01.16/ Супер тоглолтуудаараа Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд явагдана.

Мөн хоёрдахь удаагийн эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийн нээлтийн үйл ажиллагаа, нээлтийн тоглолтыг зохион байгуулах боллоо.

I.16 Бямба

Тоглолтын хуваарийг танилцуулбал:

  • 10.00 Альянс Тех Харцага-Дундговь Мон-Алтиус Смарт
  • 12.00 Дархан-ҮБТДС БХ /Эмэгтэй/

Эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийн нээлтийн үйл ажиллагаа

  • 14.00 Архангай Лидер-Дархан Гарьд
  • 16.00 Баянзүрх Их Өргөө Аравтууд-Баянгол Сентоза Ирвэсүүд тус тус явагдана.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian National Basketball Association

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна