Дорнод аймгийн ОБГ сэрэмжлүүлж байна

2016 оны 1 сарын 15

Сэтгүүлч:
Дорнод

Гурван ес эхэлсэнээс хойш нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим аймаг орон нутагт цас их орж байна. Онцгой байдлын ерөнхий газраас иргэд, малчдад анхааруулан сэрэмжлүүлэг гаргаад байгаа. Мөн аймгууд ч ард иргэдээ сэрэмжлүүлж байгаа юм.

Тухайлбал, Дорнод аймгийн Онцгой байдлын газар ийм сэрэмжлүүлгийг гаргасан байна. “2016 оны нэгдүгээр сарын 15-наас Дорнод аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүрч хүйтэрнэ. Тийм учраас жолооч нар шатах тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулж замд гарах, онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх, мал аж ахуй эрхэлдэг иргэд, малчид малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх, малаа аль болохоор ойр бэлчээх, дулаан хувцаслахыг сануулж байна.

Мөн төв суурин газар нойтон цас орсны улмаас замын хальтаргаа гулгаа ихээр үүсч байгаа тул жолооч нар замын нөхцлийг зөв тооцоолж, анхаарал болгоомжтой, тохирох хурдыг сонгож хөдөлгөөнд оролцоно уу” гэжээ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна