Ерөнхийлөгчийн хүсэлтийг дэмжсэнгүй

2016 оны 1 сарын 15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дөрөвт байгаа Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийн товыг урагшлуулан гуравт хэлэлцэж өгөхийг хууль санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүсчээ. 2015 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг шийдэх энэхүү хуулийн төслийн талаар Ерөнхийлөгч тайлбар хийхийг хүссэн юм байна.

Хуваарийг өөрчлөн хэлэлцэх асуудлыг урагшлуулахыг гишүүдийн олонх санал хураалтын дүнгээр дэмжсэнгүй.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна