Сүхбаатар аймгийн прокурорын газар ажлын тайлангаа хэлэлцжээ

2016 оны 1 сарын 15

Сэтгүүлч:
Сүхбаатар

Сүхбаатар аймгийн прокурорын газрын дэргэдэх Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 2016 оны 01 дүгээр сарын 06 -ны өдөр тус прокурорын газраас 2015 онд хийсэн ажлын тайлангаа хэлэлцэж санал, шүүмжлэл гарган үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Улсын Ерөнхий прокурорын болон тус прокурорын газраас 2015 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийт 60 шалгалт хийж, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 12, тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахаар байгууллага, аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл 33-г тус тус бичиж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос эрх бүхий албан тушаалтаны үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гаргасан 32 гомдлыг хүлээн авч хянан, 21 шийдвэрийг хэвээр үлдээн, 11 шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт тасралтгүй хяналт тавьж ирсэн ба өнгөрсөн онд 462 хэрэгт хяналт тавьж, шүүхэд 122 хэрэг шилжүүлснээс 107 хэргийн анхан шатны хуралдаанд улсын яллагчаар оролцон, дүгнэлт гаргасан байна.

Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр эрх бүхий улсын байцаагч нарын гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар 12 шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 4-ийг бичиж, эрх бүхий албан тушаалтны 77 шийдвэрт өөрчлөлт оруулан, 22 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Түүнчлэн сумдад прокурорын байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллан, иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, яриа, таниулгыг 51 удаа явуулж, нийт 2261 иргэнийг хамруулжээ.

2015 онд тэмдэглэсэн Прокурорын байгууллага байгууллагдсаны 85 жилийн ойн хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 6 прокурор, 12 ажилтан төв, орон нутгийн төр, захиргааны болон хуулийн байгууллагын шагналаар, төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор хяналтын прокурор Г.Амарсайхан шагнагдсан амжилт бүтээл дүүрэн он болж өнгөрсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: www.info.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна