Гуантанамо шоронд 100 хүрэхгүй хоригдол үлджээ

2016 оны 1 сарын 15

 

Кубад орших АНУ-ын бааз «Гуантанамо Бэй» дэх терроризмын үйл ажиллагааны сэжигтнүүдийг хорих шоронг хааж, хоригдлуудыг шилжүүлэх ажил хийгдсээр байна. Гуантанамогийн шорон 2002 оны нэгдүгээр сард нэгдэхэд 780 орчим хоригдолтой байсан бол 93 хүн үлджээ. Сүүлд өчигдөр /I.14/10 йемен хоригдлыг Гуантанамо шоронгоос Оманд шилжүүлэн авчирсан аж.

 

Гуантанамогийн шоронд хоригдож буй хүмүүсийн олонх нь шүүхээр ял шийтгэгдээгүй, зарим нь хэрэг үйлдээгүй, гэмгүй хүмүүс байдаг бөгөөд харгис эрүү шүүлт тулгадаг хэмээн хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг юм. 

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Гуантанамогийн шоронг хаах хүчин чармайлтыг Конгресст олонхын суудалтай Бүгд найрамдахчууд удаа дараа саад хийж байсан юм. Барак Обама 2009 оноос хойш тус шоронг хаахаар ажиллаж эхэлсэн аж.

 

АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ий аймшигт халдлагын дараа экс ерөнхийлөгч Жорж Бушийн зарлигаар Гуантанамогийн шоронг байгуулсан билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна