МАН ирцээр бойкотлов

2016 оны 1 сарын 15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хүүхэд бүрт 20 мянган төгрөг ялгаваргүй олгох хуулийн төслийг хэлэлц эх болоход МАН-ын гишүүд ирцээр бойкот хийж, чуулганы нэгдсэн хуралдааныг хоёр цагаар уяв. Арваннэгүүлээ орж ирж суучихаад картаа бүртгүүлэхгүй байгаа юм. Ингэдэг нь гэм биш зан. Ард түмнээс нэр олж авах ямар л хуулийн төсөл байна, тэр бүгд дээр МАН ийм ааш гаргаж ирсэн. Зөвхөн чуулган гэлтгүй байнгын хорооны хуралдаанд оролцохдоо хүртэл картаа ирцэнд оруулахгүй гүрийж суун, гараад явдаг.

Олонхи ирцээ бүрдүүлээд хуралдаан эхлэхээр цөөнхийн бүлгийн гишүүн бүр “Хүүхдийн мөнгө олгохыг дэмжиж байна” гэж буянтан болж аашлах.

Эдийн засаг хүнд байна, мөнгө чинь байгаа юм уу, чадах уу гэж асуух хэрнээ “Оюутан бүрт 70 мянган төгрөгийг ялгаваргүй олгоё. Одонтой ээжүүдийн мөнгийг нэмье” хэмээн сөхөрсөн эдийн засгаа улам туйлдуулах санал дэвшүүлж байна.

Сонгууль дөхсөнийг хэлэх үү, ард түмэнд таалагдаж л байвал эдийн засаг сүйрээд унана уу, байна уу цөөнхөд хамаагүй болж таарч байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна