Боксын насанд хүрэгчдийн УАШТ ням гаригт өндөрлөнө

2016 оны 1 сарын 15

Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр эрэгтэй 52, 56, 60, 64, 69, 81 кг-ын жингийн шөвгийн найм болон хагас шигшээн шийдвэрлэх тоглолтууд болно.

Өнөөдрийн тоглолт 14.00 цагаас эхлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Тэмцээний сүүлийн өдөр буюу ирэх ням гаригт /1.17/ эрэгтэй, эмэгтэй бүх жингийн алтан медалийн төлөөх тоглолтууд болно.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна