ХҮН шинэ гишүүдээр хүрээгээ тэллээ

2016 оны 1 сарын 15

Хүн дээд үзэл баримтлалт Хөдөлмөрийн үндэсний нам шинэ гишүүдээр хүрээгээ тэллээ. Улс төр судлаач, эдийн засагч, доктор, сэтгүүлч мэргэжилтэй, салбар салбартаа манлайлан хөдөлмөрлөж буй залуусаар гишүүний хүрээгээ нэмж батлахаа гардууллаа.  

Энэ үеэр Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил:

“Манай намд оюунлаг салбарын төлөөлөл элсэж байна. Оюутнаас профессор хүртэл бүх шатны албан тушаалтан, тус тусын ажил албаа хашиж байгаа хүмүүс элслээ. Хөдөлмөрийн Үндэсний Нам оюунлаг хүмүүсээр хүрээгээ тэлж байгаадаа баяртай байна. Манай намд гол имиж байгаа, бид бодлого судалгааны хүрээлэнтэй, уураг тархитай. Энэ төлөөллийн хүчийг нэмж, эгнээг өргөтгөж байгаа шинэ гишүүддээ Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс талархаж байна, мөрийн хөтөлбөрийн нөр их ажилд хамтарч оролцоод явна гэж нам харж байна” гэв.

О.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна