Жексоны хүү сугалаанд азаа үзэв

2016 оны 1 сарын 15

Попын хаан агсан Майкл Жексоны хүү Принц Жексон өв хөрөнгөө өсгөхөөр шийдсэн үү яасан, 1.6 тэрбум ам.долларын хонжвортой “Powerball”сугалаанаас худалдаж авчээ. Попын хааныг 2009 онд нас барахад түүний гурван хүүхэд Принц, Парис, Бланкет нар хоёр тэрбум ам.доллар өв залгамжилсан баян хүүхдүүд болсон юм. Мөн нэр дуучны “This is it”кино болон Нарны циркийн “The Immortal World Tour” болон  цомгуудынх нь борлуулалтын ачаар энэ хөрөнгө нь үргэлж өсч байдаг билээ. Харин өв залгамжлагчид хөрөнгөө хуваах үед тус бүр 100 сая ам.долларыг өвлөж авах юм. Харамсалтай Принц Жексон; “Powerball”сугалааны хонжвор таараагүй бөгөөд Америкийн хаа нэгтээ өөр хүн азтан болсон байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна