Ийнглак авлигын хэргээр шүүгдэж байна

2016 оны 1 сарын 15

 

Тайландын шүүхэд өнөөдөр /I.15/ экс ерөнхий сайд Ийнглак Чинаватраг авлигын хэргээр шүүх хурал болж байна. Хэдийгээр Ийнглак Чинаватра авлигын хэргийг үгүйсгэж байгаа ч шүүх буруутайг нь тогтоовол 10 хүртэл жил шоронд хорих ял сонсож магадгүй. Шүүхэд Ийнглакийн эсрэг дөрвөн хүнийг гэрчээр дуудах гэнэ.

 

Тайландын арми 2014 онд цэргийн эргэлт хийж, ерөнхий сайд Ийнглак Чинаватраг суудлаас нь буулгасан юм. Суудлаасаа бууснаас хойш Ийнглак Чинаватра хэд хэдэн хэрэгт шүүгдэж, өнгөрсөн нэгдүгээр сард улс төрд орох эрхээ таван жилээр хасуулсан билээ. Ийнглак Чинаватрагийн засгийн газар цагаан будааны тариаланчдад урамшуулах олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн нь “хэтэрсэн” үр дүнд хүрснээс олон асуудал үүссэн юм. Түүний алдаатай бодлогын улмаас Тайланд улс олон сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж буруутгаж байна.
Тайландын сөрөг хүчин, ард түмэн Йинглак Шинаватраг ах Таксины заавраар ажилдаг хэмээн хардаж албан тушаалаас нь огцруулахаар тэмцжээ. Олон сар үргэлжилсэн жагсаал тэмцлийн эцэст Тайландын засгийг цэргийнхэн гартаа авсан юм. Таксин Шинаватра нь мөн 2001-2006 оны хооронд Тайландын засгийн эрхийг барьж, бослого тэмцэл дунд албан тушаалаасаа буусан аж.

 

Йинглак Шинаватра нь 2011 оны долдугаар сард ерөнхий сайдаар сонгогдсоноор Тайландын Засгийн газрыг тэргүүлсэн анхны эмэгтэй болсон юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна