Лусын дагинын усны хувцсыг хориглов

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Лусын дагинын усны хувцсыг хориглов

Шинэ Зеландын Окленд хотын захиргаа аврагчдын гомдлыг үндэслэн лусын дагиных шиг загвартай усны хувцсыг хориглох шийдвэр гаргажээ.

Усанд сэлэгчийн бүсэлхийнээс доош хэсэг нь далдлагддаг ийм загвартай усны хувцас өмсөхийг  Австрали, Их Британийн усан сангуудад ч мөн хориглоод байгаа юм байна.

Хэдийгээр ийм загвартай усны хувцас нь мэргэжлийн, туршлагатай сэлэгчдэд зориулсан ч нийтийн усан санд үйлчлүүлэгчид өмсөх болсон нь санаа зовоож байгаа ажээ.

Лусын дагинынх шиг загвартай усны хувцаснаас болж охин нь усан санд живэх шахсан тухай нэгэн ээж Facebook хуудсандаа бичсэний дараа олон эцэг эх үүнийг худалдаалахыг хориглохыг шаардсан юм.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж