Гадаад тэтгэлгийн талаар мэдээлэл өгнө

2016 оны 1 сарын 15

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистр, доктрантуртоюутан суралцуулах ээлжит тэтгэлэг зарлалаа. Мөн  Японы Хёго их сургууль, Унгар улсын Засгийн газрын тэтгэлэг, ОХУ-ын “Роснефьт” компанийнсанхүүжилтээр ОХУ-д суралцуулах тэтгэлгүүд зарлагдсан байна. Эдгээр БСШУЯ-наас зарладаг тэтгэлгүүдийн талаар сонирхсон иргэдэд энэ сарын 28, хоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сангийн байранд  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Дээрх тэтгэлэгт хөтөлбөрүүдэд Засгийн газрын тогтоолоор баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлүүд багтсан байна. Тухайлбал, боловсрол, соёл урлаг, анагаах ухаан эрүүл мэнд, хөдөө аж ахуй, барилга хот байгуулалт, байгаль орчин ногоон хөгжил гэх мэт мэргэжлүүд багтжээ. Хёго их сургуулийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтын бүртгэл нэгдүгээр 15-ныг хүртэл, ОХУ-ын “Роснефьт” компанийн тэтгэлэг хоёрдугаар сарын 15 хүртэл, Унгар улсын Засгийн газрын тэтгэлэг гуравдугаар сарын 25 хүртэл тус тус бүртгүүлэх материал хүлээж авна.Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг тус улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулах юм байна.

Харин дэлхийн шилдэг их, дээд сургуульд оюутан суралцуулах хөтөлбөрийн ээлжит сонгон шалгаруулалтыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд тэнцсэн Монгол улсын 171 иргэн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна.

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна