"Реал", "Атлетико" хөлбөмбөгчин авч чадахгүй болжээ

2016 оны 1 сарын 15

"Реал", "Атлетико" клуб энэ шийдвэрийн дагуу шинээр тоглогч худалдан авах чадамжгүй болж байгаа юм байна. Энэ нь дээрх клубүүд насанд хүрээгүй тоглогчидтой гэрээ хийсэнтэй холбоотой юм байна. Өчигдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооны сахилга батын хорооноос гаргасан шийдвэрээр "Реал", "Атлетико" клубүүд солилцооны  цонхны ойрын 2 үе буюу 2016 оны зун, өвлийн, 2017 оны зун өвлийн солилцооны цонхоор шинэ тоглогч авах эрхгүй боллоо. Үүнээс гадна Реал 900 мянган швейцарь франк, Атлетико 360 мянган швейцарь франкийн мөнгөн торгууль хүлээлгэж, асуудлыг 90 өдрийн хугацаанд зохицуулах  үүрэг хүлээсэн байна. Реалын шинээр тоглогч худалдан  авах эрхийг нь хасах тухай шийдвэрийг 2015 оны 11-р сард гаргасан боловч  шийдвэрийг чандлан нууцалж байсан гэх мэдээлэл  ирж байна. Одоо Олон улсын хөлбөмбөгийн холбооо насанд хүрээгүй тоглогчдын эрхийг хамгаалах тухай асуудлыг илүү нарийн зохицуулалттай болгохоор ажиллаж байгаа юм байна.

Хөлбөмбөгийн клубүүд 18 хүрээгүй тоглогчидтой гэрээ хийхийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо хориглосон байдаг юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна