Исламын дайчдын бүлэг дахин халдлага үйлдлээ

2016 оны 1 сарын 16

 

Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотод исламын дайчдын хийсэн довтолгооны улмаас 20 хүн амь үрэгдлээ гэж Reuters агентлаг мэдээлж байна. Энэ үеэр буудалд хүмүүс барьцаалагдсан бөгөөд тэднийг чөлөөлөх ажиллагаа явагдаж байгаа аж.

 

Исламын дайчид эхлээд Cappuccinno гэх зоогийн газар дайран орж, зургаан хүнийг хөнөөсөн байна. Амь үрэгдэгсдийн дунд гадаадын хүмүүс байгаа ажээ. Мөн эмнэлэгийн дарга Роберт Сангаре 20 хүн амь үрэгдэж, эмнэлэгт 15 хүн хүргэгдэн ирсэн гэдэг мэдээллийг өгчээ.

 

Буудлыг чөлөөлөх ажиллагаанд Францын тусгай хүчин хамтран оролцож байгаа гэнэ. Алан хядлагын хяналтыг сүлжээгээр хийдэг SITE байгууллагын мэдээлснээр, террорын хариуцлагыг “Исламын Магрибын “Аль-Каида”” байгууллага хийсэн гэдгээ мэдэгдсэн байна. Тэдний нөлөөнд байдаг "Аль-Мурабитун" бүлэглэл уг довтолгоог хийсэн байх магадлалтай гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна