Бан Ги Мүн: "Исламын улс"-ыг ялна

2016 оны 1 сарын 16

Бан Ги Мүн 2016 онд сөргөлдөөнүүдийг зохицуулж, Исламын улсыг ялах үүрэг тавьжээ

 

 

Сунжирсан  сөргөлдөөнүүдийг 2016 онд төгсгөж, “Исламын улс” бүлэглэлийг ялах, мөн цөмийн зэвсгийг хураах замд эргэн орох зорилтуудыг  дэлхийн хамтын нийгэмлэгийг удирдах сүүлийн жилдээ Бан Ги Мүн дэвшүүлсэн байна.

 

Терроризмтай хийх тэмцэл

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга баасан гаригт хэт даврагчдын үйлдлийг таслан зогсоох өөрийн төлөвлөгөөг танилцуулна гэдгээ сануулсан юм. Тэр төлөвлөгөө нь  үндэсний стратегийг боловсруулах баримжаа байх ёстой гэсэн байна. “ДАИШ (ИУ-ын араб нэр), "Боко харам", "Аш-Шабаб", "Аль-Каида" мэтийн бүлэглэлүүдийг ялан өөрсдөө ялагдахгүй байж л  бид хэт даврагчдыг тэжээн тэтгэсэн хандлагыг үндсээр нь устгаж чадна” хэмээн Пан Ги Мун мэдэгджээ.

 

Терроризмтай хийх тэмцэлд “сайтар чиглэгдсэн” арга хэмжээ хэрэгтэй. Хүний эрхийн дээдлэх, залуучуудыг хэт даврагч үзэлд сургахгүй байх нь чухал гэдгийг тэр онцоллоо. Тэрээр мэс заслын гэх цэглэсэн цохилт гэдгийг шүүмжлэн тийм цохилтод эмнэлэг өртөж байгаа нь хүмүүнлэг биш явдал гэж шүүмжилсэн байна.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга цөмийн зэвсгийг хураах замд эргэн уриалжээ.  Цөмийн зэвсэггээр өөрийн аюулгүй байдлыг хамгаална гэдэг орнууд нь зөвхөн өөрсдөө ч биш бүх  дэлхийн энх тайванд занал учруулж байна гэж тэр  хэллээ.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичггийн дарга Бан Ги Мүн  Ерөнхий ассамблейд илгээсэн жил тутмын илгээлдээ 2016 оныг “бүрэн харицлагын жил” гэж нэрлэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна