1, 6 тоогоор төгссөн бол энэ сард татвараа төлнө

2016 оны 1 сарын 16

Таны автомашины дугаар 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард татвараа төлнө


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу  Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараахи байдлаар зохицуулалт хийсэн юм. Үүнд:

  • 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,

  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,

  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,

  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,

  • 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Журам хэрэгжсэнээр банкууд, оношлогооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах ач холбогдолтой. Журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар, төлбөрийг төлөх юм. Та тээврийн хэрэгслийн албан татвараа Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан өгнө.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна