Бокс: Эмэгтэйчүүдийн тоглолтоор эхэллээ

2016 оны 1 сарын 16

Энэ сарын 11-ний өдөр эхэлсэн XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө. Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй УАШТ-ийн эрэгтэй, эмэгтэй жин бүрийн аваргууд олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцох эрхийг авах гээд олон онцлогтой болж байна. Мөн тэмцээний эмэгтэйчүүдийн жинд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос тамирчид оролцож байгаа нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болголоо.

Спортын төв ордны “А” зааланд болж буй УАШТ өнөөдөр 14.00 цагаас эхэллээ. Тэмцээнийг "ETV, "Сүлд" телевиз шууд дамуулж байна. Харин тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш эдгээр телевиз дээр МҮОНТ нэмэгдэнэ.

Энэ өдөр эрэгтэй 49, 56, 64, 75, эмэгтэй 48, 51, 54, 57, 60, 69, 75 кг жингийн хагас шигшээ тоглолтууд болох бөгөөд хожсон нь маргааш аваргын төлөө тоглоно.

ХУВААРЬ: (14.00 СТО)

ЭМЭГТЭЙ:

  1. кг: (12 боксчин)
  • Д.Мичидмаа (Сэлэнгэ) – Д.Дэлгэрмөрөн (БГД) 0:3
  • Л.Алтанцэцэг (Дорнод) – О.Жаргалан (БЗД)

51 кг: (9)

  • М.Нандинцэцэг (Хангарьд) – К.Серебрякова (Буриад) /М.Нандинцэцэг 12 дахь удаагаа финалдаж байна/
  • Улаан (ӨМӨЗО) – Б.Мөнгөнсаран (“Эрдэнэт бокс”)

54 кг: (12)

  • Т.Болортуул (“Алдар”) – Мөчир (ӨМӨЗО)
  • М.Гүндэгмаа (Хилчин)  - Д.Нандинсувд (“Алдар”)

57 кг: (17)

  • С.Мядагмаа (Сүхбаатар аймаг) – Л.Ангараг (Дорнод аймаг)
  • Жунай (ӨМӨЗО) –М.Намуун (“Эрдэнэт бокс”)

60 кг: (8)

  • О.Сувд-Эрдэнэ (Хангарьд) - З.Уянга (Увс аймаг)
  • Р.Даваа (Сүхбаатар аймаг) - Наталья Борисовна (Буриад)

69 кг: (7)

  • О.Гэрэлтуяа ("Хангарьд") - Д.Ганболор (Сүхбаатар аймаг)
  • М.Мягмаржаргал (Сүхбаатар аймаг) - Э.Болортуяа (Дорнод аймаг)

75 кг: (7)

  • Э.Эрдэнэтуяа (Дорнод аймаг) - Ө.Бат-Өлзий (Сүхбаатар)
  • Б.Оргил (Сүхбаатар) - Жинлинг Чэн (ӨМӨЗО) тус тус хүрэл медалийн болзол хангаж, аваргын төлөө тоглохоор шалгараад байна.

Өнөөдрийн тоглолт 14.00 цагаас эхэлнэ.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна