НӨАТ-ын урамшууллын системийн сугалаа маргааш явагдана

2016 оны 1 сарын 16

НӨАТ-ын урамшууллын системийн сугалааны анхны тохирлыг энэ сарын 17-ны ням гарагт буюу маргааш 19:30 цагаас МҮОНТ шууд дамжуулна.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ баримтаар сугалаанд оролцох боломжтой болсон. Сугалааны сан өнөөдрийн байдлаар 184 сая 660 мянган төгрөгт хүрсэн бөгөөд сугалаанд оролцох нийт 2 сая 150 мянга 258 баримт хэвлэгдээд байгаа аж.

Мөн өнөөдрийн байдлаар 11984 баримт хэвлэх цэг ажиллагаанд орж, иргэдэд НӨАТ-ын урамшууллын системийн эрх бүхий цахим баримт хэвлэж үйлчилж байгаа юм байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна