Нефтийн үнэ дахин 29 ам.доллараас уналаа

2016 оны 1 сарын 16

 

Фото: Дмитрий Коротаев / «Коммерсантъ»

Пүрэв гаригт үнэ нь гурав орчим хувиар нэмэгдсэний дараа нефтийн үнэ идэвхтэй доошлон таваас 6,7 хувиар уналаа. Баасан гаригийн Лондоны ICE биржийн арилжаагаар Brent маркийн нефтийн нэг баррель нь  28,95  ам.доллараар зарагдаж, үнэ нь 6,7 хувиар буужээ.  Энэ нь ирэх даваа гаригт албан ёсоор цуцлагдах Ираны эсрэг хоригийн улмаас  үнэ ийнхүү уналаа.

Долоо хоногийн дотор нефть ойролцоогоор 10 хувиар үнээ алджээ. Оросын Сангийн сайдын орлогч Максим Орешкин нэгдүгээр сарын 13-нд  нефтийн үнэ тогтвортой болтол жилийн хугацаа хэрэгтэй гэсэн юм. Баасан гаригийн нефтийн үнийн уналтын дараа дэлхийн бүх хөрөнгийн биржүүд уналтаар арилжаагаа хаажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна