М.Нандинцэцэг нарын шилдгүүд шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.16-нд нийтлэгдсэн

М.Нандинцэцэг нарын шилдгүүд шигшээд шалгарлаа

Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болж байна. Энэ өдөр эрэгтэй 49, 56, 64, 75, эмэгтэй 48, 51, 54, 57, 60, 69, 75 кг жингийн хагас шигшээ тоглолтууд болж, шигшээд өрсөлдөх багууд тодрох юм.

Эмэгтэй жингийн тоглолтууд 14.00 цагаас болж, аваргын төлөө өрсөлдөх боксчид тодорлоо.

Энэ өдөр Д.Дэлгэрмөрөн, М.Нандинцэцэг, Г.Болортуул, М.Гүндэгмаа нарын шилдгүүд өрсөлдөгчөө хожиж, шигшээд үлдлээ. Мөн энэ өдөр 57 кг-ын жинд өрсөлдсөн 15 настай Л.Ангараг М.Мядагмаа хожиж, аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Л.Ангараг өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ жил анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож, финалд үлдлээ.

Өнөөдрийн дүн:

ЭМЭГТЭЙ:

  1. кг: (12 боксчин)
  • Д.Мичидмаа (Сэлэнгэ) – Д.Дэлгэрмөрөн (БГД) 0:3
  • Л.Алтанцэцэг (Дорнод) – О.Жаргалан (БЗД)

51 кг: (9)

  • М.Нандинцэцэг (Хангарьд) – К.Серебрякова (Буриад)
  • Улаан (ӨМӨЗО) – Б.Мөнгөнсаран (“Эрдэнэт бокс”)

54 кг: (12)

  • Т.Болортуул (“Алдар”) – Тинг Ванг (ӨМӨЗО)
  • М.Гүндэгмаа (Хилчин)  – Д.Нандинсувд (“Алдар”)

57 кг: (17)

  • С.Мядагмаа (Сүхбаатар аймаг) – Л.Ангараг (Дорнод аймаг)
  • Жунай (ӨМӨЗО) –М.Намуун (“Эрдэнэт бокс”)

60 кг: (8)

  • О.Сувд-Эрдэнэ (Хангарьд) – З.Уянга (Увс аймаг) /О.Сувд-Эрдэнэ 10 дахь удаагаа финалд шалгарлаа./
  • Р.Даваа (Сүхбаатар аймаг) – Наталъя Шадрина (Буриад)

69 кг: (7)

  • О.Гэрэлтуяа ("Хангарьд") – Д.Ганболор (Сүхбаатар аймаг)
  • М.Мягмаржаргал (Сүхбаатар аймаг) – Э.Болортуяа (Дорнод аймаг)

75 кг: (7)

  • Э.Эрдэнэтуяа (Дорнод аймаг) – Ө.Бат-Өлзий (Сүхбаатар)
  • Б.Оргил (Сүхбаатар) – Жинлинг Чэн (ӨМӨЗО)

Эрэгтэй тоглолт энэ цагт болж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж