Мадура эдийн засгийн онц байдал зарлав

2016 оны 1 сарын 16

Николас Мадуро

Фото: Carlos Garcia Rawlins / Reuters

 

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн орондоо 60 хоногийн хугацаатай онц байдлыг зарлав гэж баасан гаригт El Mundo агентлаг мэдээлжээ.

 

Ерөнхийлөгчийн зарлиг нь боловсрол, эрүүл мэндийн салбарын нийгмийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн байна. Мадуро эдийн засгийн онцгой байдлыг зарлана гэж нэгдүгээр сарын 5-нд  мэдэгдсэн юм. Түүний төлөвлөгөө нь үйлдвэрлэлийн суурь үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, барааны үнэ болон тархалтыг нэмэгдүүлэх  зорилготой гэсэн байна.

 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд явагдсан сонгуулиар сүүлийн 17 жилд анх удаагаа сөрөг хүчин ялсан юм. Мадурогийн нам зөвхөн 55 суудал авсан.

 

Венесуэлийн Төв банкны мэдээгээр одоо тус оронд инфляцийн төвшин 108,7 хувьтай байгаа ба эдийн засгийн уналт нь 7,5 хувь болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна