Хятадын дарга шинэ банкийг нээлээ

2016 оны 1 сарын 16

БНХАУ-ын дарга Си Жиньпин © EPA/STEPHANE MAHE / POOL ПЕКИН, Нэгдүгээр сарын 16

 

Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны (АДБХОБ) нээлтийг БНХАУ-ын дарга Си Жиньпин нээлээ.

 

БНХАУ-ын дарга Си Жиньпин Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны (АДБХОБ) нээлтийг Бээжин хотноо баяр ёслолын байдалтайгаар нээлээ.

 

Си Жиньпин нээлтийн үгэндээ дэлхийн хөгжлийн дөрвөн заалт бүхий саналыг дэвшүүллээ. “Өнөөдөр Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк ажилдаа орлоо. Энэ банкыг байгуулсан нь Азийн дэд бүтцийн  бүтээн байгуулалтын ажиллагааг сайжруулах боломжийг бидэнд өгч, бүс нутгийн эдийн засгийн интеграцид  тус дэм үзүүлэх юм. Оролцогч орнууд нь өөрийн хувь нэмрээ нэмнэ гэдэгт найдаж байна. АДБХОБ нь нээлттэй байр суурьнаас ажиллагаа явуулан бүс нутгийн бусад бүтэцүүдтэд нээлттэй байх юм” гэж Си Жиньпин мэдэгдлээ.

 

АДБХОБ-ны ерөнхийлөгч

 

Удирдлагын зөвлөлийн хуралдааны явцад БНХАУ-ын Сангийн сайдын орлогч асан Жинь Лицюнь шинэ банкны даргаар томилогдож, БНХАУ-ын Сангийн сайд Лоу Живэй Удирдлагын зөвлөлийн даргаар сонгогдлоо. Энэ тухай Лоу Живэй банкны нээлтийн хурлын ёслол дээр үг хэлэхдээ мэдэгджээ.

 

Хятад хөгжилд тус дэм үзүүлэхэд бэлэн

 

Си Жиньпин мэдэгдэхдээ Хятад улс уг банкыг үүсгэн байгуулагч орнуудад 50 сая ам.долларын тусламжийг дэд бүцийн төслүүдээр гаргах саналаа боловсруулахад зориулан гаргана гэжээ.

 

Азиийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк

 

Ийм банк байгуулах санаачлагыг Хятад гаргасан юм. Азийн бүсийн орнуудын  эдийн засгийн хөгжлийн дэд бүтцийн  хязгаарлалтыг даван туулах зорилгооор банк байгуулагдсан юм. Банк нь зээл олгох, хөрөнгө оруулалт хийх, баталгаа гаргах, техникийн тусламж үзүүлэх зэрэг өргөн үйлчилгээг явуулна.

 

Орос тус банкны 65 362 хувьцааг атган 5,92 хувийн саналтай болсноор Хятад, Энэтхэгийн дараа гуравдугаарт орлоо. Хятадын саналын хувь нь 26,06 хувь ба Энэтхэгийнх 7,5 хувийн санал болов. Банкны дүрмийн санг бүрдүүлэхэд тус банкинд томоохон хөрөнгө оруулсан эхний таван орон нь  Хятад, Энэтхэг, Орос, Герман, Өмнөд Солонгос юм.

 

Банкны дүрмийн сан нь одоо 100 тэрбум ам.доллар байна. Дүрмийн санд Азийн орнуудын хөрөнгө оруулалт 75 хувиас хэтрэх ёсгүй. Дүрмийн хөрөнгө оруулалт нь тус бүр 100 мянган ам.доллар бүхий нэг сая хувьцааны багц болж байна. АДБХОБ-ны төв байр нь Бээжинд байрлах юм.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна