"Арвис" клубын ялалтын цуврал есөд хүрлээ

2016 оны 1 сарын 16

Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын дээд лиг болох "Пэпси лиг" 01.09-ний өдөр “Эрчим” болон “Континенталь” багуудын тоглолтоор эхэлсэн. Ирэх гуравдугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах тус тэмцээнд нийт 12 баг оролцож байна.

Ингээд өнөөдөр /01.16/ болсон тоглолтын мэдээллийг хүргэж байна.


 

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пэпси брэнд хамтран зохион байгуулж буй футзалын “ПЭПСИ ЛИГ”-2016 тэмцээний хоёр дахь 7 хоногийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн хоёр дахь тоглолт “Арвис” болон “Эрчим” гэсэн гайхалтай нэгэн сонирхолтой тоглолтоор үргэлжиллээ.

Гоолын салхийг “Эрчим” багаас  нээсэн ч удалгүй “Арвис” тоглолтыг тэнцүүлж энэ үеэс өрсөлдөөн жинхэнэ өрнөж эхэлсэн. Гэхдээ эхний хагасын дараачаар үр дүнгийн хувьд “Эрчим” 3-2 харьцаатай тэргүүлж байсан юм. “Арвис” багийн тамирчин Ц.Билгүүн өөрийн хаалганд хоёр ч авто гоол оруулсан нь нэхэж тоглох гол шалтгаан болсон юм. Гэхдээ тэдний залуус дасгалжуулагчийнхаа итгэлийг алдсангүй Э.Баасандорж болон Э.Мөнгөнбагана мөн О.Есүхэй нар тус бүр нэг гоол оруулсанаар өрсөлдөгч багаа 6-4 харьцаатай буулгаж авлаа.

 

“Эрчим” клубын залуу тамирчид тун сайн тоглолтыг гаргасан ч алдааны асуудалд маш эрт орж тоглолтын туршлага бага зэрэг дутан ийнхүү хожлын оноогоо алдсан байна. Харин “Арвис” хоёр тоглолтын дараачаар 6 оноотой “Хангарьд” багийн хамтаар лигийг тэргүүлж яваагаас гадна футзалын шинэ улирал эхэлсэнээс хойш УАШТ-ийг оролцуулаад тасралтгүй есөн ялалтыг байгуулаад байна.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна